Таньд эмгэнэл илэрхийлье
Таньд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чиньТамын зовлон эдлэх ээлж ирсэнд чинь эмгэнэе
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав ээжийн чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе...
(О.Дашбалбарын нэгэн шүлгийн хэсгээс)
Бидний дотны анд, цогтой тэмцэгч, шударга журмыг эрхэмлэгч, Ардчилсан Хувьсгалын алтан хараацай Дулмаагийн Цолмон 2011 оны 10-р дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж , үр хүүхэд, анд нөхөд, ахан дүүс, төрөл төрөгсөд болон Монголын Ардчилалд гүн харуусал үлдээн биднээсээ хагацан одлоо.
Анд нөхөд, ажил хэрэгтээ “Тэнгэр” хэмээгддэг Д.Цолмон нь Ардчилсан Хувьсгалын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, өнөөдрийн Ардчилсан Монгол улсын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн юм .
Тэрээр “Тэнгэр” хэмээх анхны ундааг үйлдвэрлэж түүгээрээ Монголынхоо болоод гадаад дотоодын нэртэй зүстэй хүмүүсийн амны цангааг тайлж явсан хийсэн бүтээсэн зүйлтэй, Ардчилалаараа овоглодог нэгэн байсан. Д.Цолмон ямар ч үед үзэл бодлоосоо ухарч байсангүй.Түүний энэ л зан чанар нь журмын нөхөдийн дунд үлгэр дуурайл болсоор ирсэн юм.
Ардчилалд данстай түүний үйл хэргийг хойч үе болсон бид тууштай үргэлжүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн түүний сэтгэлийг үргэлжлүүлэн авч явах болно гэдгээ үр хүүхдүүдийнх нь өмнө илэрхийлж байна.
Эрх чөлөөний одон, эгэл шар тэмдгээр энгэрээ мялаасан тэрээр атгаг шуналын сүүдэрт өртөлгүй өөртөө сэтгэл хангалуун амьдарсаар ирсэн. Төр, түмэн олныхоо төлөө төрсөн бидний нөхөр эгэл анд, Ардчилсан Хувьсгалын анхдагч журмын нөхөр минь мөнх амгалан нойрслоо.
Журмын анд “Тэнгэр” хэмээх Д.Цолмонгийн төр, олон нийтийн байгууллагад идэвхи зүтгэл гарган улс нийгмийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явсан үлгэр дууриал, эгэл даруу хөдөлмөрч, дайчин зан чанар, гэгээн дүр нь Ардчиллын үйл хэргийн төлөө тэмцэгчдийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

АРДЧИЛЛЫН ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭГЧ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ, ЕНБДарга Д.ЭРДЭНЭБАТ болон АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭС
Монгол улсад Ардчилсан хувьсгал эхэлж МоАХ байгуулагдсаны 19 жилийн ойд
1989 оны гуравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Залуучуудын соёлын төвийн үүдэнд нэгэн даруухан цуглаан болов. Тус цуглаанд 300 орчим хүн оролцож АИХ, МАХН-ын Улс төрийн товчоонд олон намын систем тогтоох, байнгын ажиллагаатай парламенттай болох, хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжих, социалист зах зээлийг хөгжүүлэх зэрэг арваад шаардлага тавьжээ. Дэлхийн томоохон гүрнүүдийн тагнуулын албад ганцхан цагийн дараа мэдсэн энэ цуглааны тухай нийслэлийнхэн гурав хоногийн дараа, монголчууд арваад хоногийн дараа мэдсэн гэдэг. Эргэлзсэн, болгоомжилсон иргэний анхны сайн дурын цуглаан Монголыг нойрноос сэрээж, дэлхийд Монголыг таниулсан Азийн ардчиллын бамбар болно гэж хэн ч таасангүй. Цуглаанаас гуравхан сарын дараа далаад жил засгийн эрхийг барьсан дэлхийн хоёр дахь коммунист намын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
Зургаан сарын дараа "Талын малчид ардчиллыг сонголоо" хэмээн дэлхий Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрчээ. Монголын ардчиллын хувь заяа хутганы ирэн дээр байсан энэ саруудыг МоАХ нуруун дээрээ үүрсэн байдаг. МоАХ орших, эс орших дээрээ тулсан олон аюулт мөчийг иргэний зориг, амь амьдралаа барьцаалан даван туулсныг хойч үе маань мартах учиргүй. Анхны үүсгэн байгуулагчид тагнуул, цагдаагаар шалгагдаж, хэдэн сарын турш баривчлагдах тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх өөрийн хэдэн арван орлогчийг томилж байжээ. 1990 оны гуравдугаар сарын 4-ний цуглаан, 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний улс төрийн өлсгөлөн, 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны Засгийн газрын ордны бүслэлт зэрэг нь МоАХ-ны амь, амьдрал, гэр бүлээ золиосолсон эр зоригийн шалгуур байсан. Энэ бүх тэмцлийг зохион байгуулсан, биечлэн оролцсон, туслан дэмжсэн иргэдийг партизанууд гэдэг. МоАХ олон арван партизаныхаа амь нас, амьдрал, гэр бүл, залуу нас, хүсэл эрмэлзлэлийг золиослон Монголын хойч үед ардчиллыг авчирчээ. С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Энхтүвшин, Б.Нинж, Ц.Энхтүвшин, Б.Билигт, С.Амарсанаа, С.Эрдэнэ, Дарь.Сүхбаатар, Д.Дорлигжав, Б.Галсандорж, Б.Жаргалсайхан... нар Монголын ардчиллын төлөө тэмцэгч хэдэн зуун мянган иргэдийг нэгэн тугийн дор жагсаав. Тэднээс дутахгүй Монголын эмэгтэйчүүд ч ардчиллын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн. Улаанбаатар хотод МоАХ-ын анхны даргын туслах Т.Оюунчимэг, С.Зоригийн нэрэмжит "САНКО" дээд сургуулийн захирал А.Оюун, С.Зоригийн туслах Ц.Оюунцэцэг, Иргэдийн Альянс ТББ-ын тэргүүн Ж.Занаа, Ц.Баярмаа, Г.Цогзолмаа, Р.Гаваа, Р.Саран, О.Цагцал, Ц.Оюун, н.Ганчимэг, н.Хашхүү нар тэмцлийн тэргүүн эгнээнд жагсч байсан бол тэдний ар талд Э.Бат-Үүл, "ХОНХ"-ны И.Энхбаяр, С.Цогтсайхан нарын гэр бүл Дэлгэртуяа, Чимгээ Наташа, нар найдвартай түшиг болж байсан. Мөн Хөвсгөлд Ц.Оюунгэрэл, Хэнтийд Г.Баасан, Сэлэнгэд н.Тунгалаг, Төв аймагт А.Энхтуяа ... нарын бүсгүйчүүд ардчиллын анхны шанг таталцжээ. МоАХ-ны нүсэр гэр бүлд өнөөдөр саятан, сайд, коммунист, капиталист, доктор, ажилгүйчүүд ч бий. Тэдний амьдралын 18 жилээ зориулсан зах зээлийн эдийн засаг, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө зориулан тэмцсэн үр шимийг хүртэгсэд тэднээс хэд дахин олон.

Хэдхэн сарын өмнө хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргах АН-ын ҮЗХ-ны хурал болсон. Энэ хуралдаанд партизанууд үгээ хэлэхийг хүсэв. Партизануудыг "Тэнгэр" хочит Цолмон толгойлжээ. Тэднийг сэтгүүлчидтэй хамт хөөгдөж гарахын өмнө "Тэнгэр" Цолмон индэр дээр гарч ҮЗХ-ны хорооны гишүүдэд ардчиллыг сайдын суудлаар арилжихгүй байхыг уриалав. Харин намын дарга Н.Алтанхуяг түүний мөрөн дээр алгадан 1994 онд түүнтэй өлсгөлөн зарласнаа сануулж байлаа.
Түүнийг энэ хуралд орохын өмнө нэгэн эмэгтэй "Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцээд та нар үр хүүхдээ өөрсөд шигээ болгох гээ юу " хэмээн тавлаж байсан. АН-ын дарга Н.Алтанхуяг, партизан Цолмон нарын тэмцлийн түүх газар тэнгэр шиг ялгаатай. 1990 онд Н.Алтанхуяг хааяа нэг цуглаан жагсаалд харагддаг байсан бол "Тэнгэр" Цолмон, "Буян" Жагаа нар МоАХ-ны үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүжүүлэхэд гол үүрэгтэй оролцож байсан. Буян Жагаа МоАХ-ны нийтийг хамарсан үйл ажиллагаанд гар татдаггүй байсан бол "Тэнгэр" Цолмон МоАХ-ны партизан нэртэй бол юуг ч санхүүжүүлэхээс буцдаггүй байж. Тэр "Тэнгэр" хэмээх ундаа үйлдвэрлэж барууны анхны зочдыг гайхшруулж байсан үе бий. Их тэнгэрийн хүлээн авалт "Тэнгэр" ундаагаар нүүрээ тахалдаг болж партизануудын баяр, гуниг бүхэн Цолмонгийн ундаагаар бялхаж байдагсан. Харин өнөөдөр "Буян" үйлдвэр нийгэмчлэгдэж, "Тэнгэр" Цолмон нийтийн байр хөлслөн үр, ачтайгаа нэг өрөөнд энд тэндгүй зулан өдөр хоног өнгөрөөнө. Гэвч тэрээр МоАХ-гоо эргэсээр, ардчиллаа ярьсаар. Тэр төр засгаас юу ч нэхээгүй. Түүнд шар тэмдэг, Эрх чөлөөний одон, партизан нэр нь хангалттай шагнал гэнэ. Мэдээж тэр пролетари биш. Мөнгө түүнд илүүдэхгүй. Гэхдээ тэр дээдэст зусардаж доодсыг луйвардаж мөнгө олохыг хүсэхгүй. "Надад ганцаараа баяжих боломж байсан. Түмэн олныг дээрэмдэж ядууруулаад байхыг хараад сууж тэсээгүй" гэж Цолмон ярьж байна. Түүний ганц үзэж чаддаггүй чанар дээдэст зусардаж доодост дээрэлхэх. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялж намын байраар нэг зусардсан, бөхөлзсөн амьтдаар дүүрч. Түүгээр ч зогсохгүй муусайн МоАХ-ныхон хэмээн нэг нь зүхэж. Энэ түүний тэсвэрийг барж, МАХН-ын төв байрны шилэн хаалгыг үйрүүлэхэд хүргэсэн гэдэг. Тухайн үедээ МАХН-ын байрнаас гарч явсан М.Зэнээ, Д.Дэмбэрэл нарыг оноогүйдээ баярласан гэдэг. МоАХ, Элбэг, Үүл гурвыг түүний хажууд муулах нь осолтой гэдэг. Тэрбээр жилд ганц удаа баяр тэмдэглэдэг. Тэр нь МоАХ-ны төрсөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10.
Л.Цолмон: Ардчилсан нийгмийг авчирснаараа МоАХ бахархах эрхтэй
МоАХ-ны анхдагчдын нэгэн. Ардчилсан хөдөлгөөний улс төрийн тэмцлийн тэргүүн эгнээнд ямагт явж байдаг "Тэнгэр" хэмээх Цолмон дурсамжаа өгүүлж байна
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсний түүхт 18 жилийн ой болж байна. Олон улсын хүний эрхийн өдөртэй давхацдаг. 1989 оны арванхоёрдугаар сараас эхлэн ардчилсан хөдөлгөөн орон даяар өрнөсөн. МоАХ бүр ч хүчээ авч байлаа. Тэр үеийн хотын ХЗЭ-ийн хорооны дугуй зааланд бидний улс төрийн тэмцлийн төв байрлаж байсан. Газар газрын залуучууд үзэл санаагаараа нэгдэж, нэгэн их үйлсийн төлөө тэмцэхдээ өөрсдийгөө "Цоохор зөвлөл" гэж нэрлэцгээсэн.
Одоо эргээд санахад хүн бүр тэндээс тодорхой үүрэг хүлээж орон нутгийг зорьж байлаа. Миний хувьд Дорноговь аймагт МоАХ-ны салбар зөвлөл байгуулахаар очоод аймгийн АДХГЗ-ны дарга Б.Мижид гэдэг хүнд загнуулахаараа нэг болж, дараа нь баривчлагдаж хоёр цагдаагаар харгалзуулан Улаанбаатар хотод хүргэгдэж билээ. Надтай хамт өдөр шөнөгүй улс төрийн энэхүү тэмцэлд босч тэмцсэн журмын олон нөхдөө энэ л өдөр дурсахгүй байхын арга алга.

МоАХ-ны анхдагч Соёмбобаатар, Ганзориг, Самбараазана, Төмөрбат, Батдорж, Лхагвасүрэн гээд олон ч сайхан залуучууд ажил амьдралаа золин байж ардчилсан нийгмийн байгууллыг эх орондоо байгуулсан гэж хэлж болно. МоАХ-ны анхдагчууд гагцхүү үүгээрээ л бахархах эрхтэй. Харин нэгэн үеэрээ хойчийнхоо ирээдүйн төлөө эрсдэл хүлээсэн хүмүүс гэвэл МоАХ-ын анхдагчууд.
Улс төрийн тэмцлийн тайван замын хатуу хэлбэр болох "Улс төрийн өлсгөлөнд" хоёр ч удаа өөрийнхөө биеэр оролцож явлаа. Тэрхүү өлсгөлөн монгол орныг коммунист дэглэмээс салгасан хэдий ч манай анхдагчуудын амьдралд маш халгаатай байсан. Эрүүл мэндэд нь ч гэсэн таатай сайхан байгаагүй.
Олон хүний эрүүл мэндэд хортой сөргөөр нөлөөлсөн. Тэр үеийн улс төрийн тэмцэлд тэргүүлэн оролцсон Санжаасүрэнгийн Зоригоос өгсүүлээд олон сайхан хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Өнөөдөр ардчилал, эрх чөлөө хүний эрхийн төлөө ярьцгааж байгаа бүхэн тэдгээрийн ариун гэгээн дурсгалын өмнө зул асаах үүрэгтэй.
МоАХ, Монголын оюутны холбоо, МСДН, МҮДН бидний хамтран зүтгэгчид байлаа. Өнөөдөр бүгдээрээ МоАХ гэсэн нэгэн гэр бүлд багтжээ. МоАХ-ны үүрэг зорилго хэвээр үргэлжилж байна. Ардчиллын үнэт зүйлсийг бусниулах үйл ажиллагаа явагдаж байгаа өнөө цагт ямагт сонор сэрэмжтэй байж, зорьсон зорилго эхлүүлсэн үйлсээ төгс ардчиллын тогтолцоонд хүртэл үргэлжүүлэхэд МоАХ-ны өмнө улс төрийн тэмцлийн урт хугацаа бидний өмнө байна.
Л.Цэрэн-Очир
Дугаар 189,190/301,302/
Тэнгэр найзын минь
Тээж явсан сэтгэлийг
Тэнгэр л нэг ойлгох байх даа
(Л.Бямбажаргал)
No comments:
Post a Comment