Лосолын Бямбажаргалыг физикч гэхээс улстөрч гэдгээр нь хүмүүс илүү танина. Ардчилсан хувьсгалын партизануудын нэгд зүй ёсоор тооцогддог түүнтэй өнөөдөр Монголын улс төрд үүсээд буй үйл явдлыг тойрон ярилцлаа. Тэрбээр улс төрд ямар нэг алба хашаагүй. Харин эзэмшсэн мэргэжлээрээ судалгаа шинжилгээнд голдуу
цаг заваа зориулан Монголын Цөм цацрагийн нийгэмлэгийг тэргүүлж буй юм.
ДҮЛЗЭНГҮҮД ТОДОРХОЙ БАЙДАГ. ТҮГЖИЛ ХАЖУУД БАЙДАГ, ИЛҮҮ АЮУЛТАЙ
-Монголын улс төрийн нөхцөл байдал
тун төвөгтэй болчихлоо. Намын даргаа Ерөнхий сайдынх нь суудлаас
өөрийнх нь гишүүд огцруулчих юм. АН-ын идэвхтэй гишүүний хувьд та энэ
нөхцөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Минийх маш тодорхой. 1996 онд Ардчилсан
нам сонгульд ялж Засгийн эрх авсны дараах буюу 1997, 1998 оны нөхцөл
байдал өнөөдөр давтагдаж байна. Тэр үеийн үйл явдлыг эхлүүлсэн нь
өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.





