Monday, November 7, 2016

the Constitution

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудалд иргэн Д.Ламжав дараах сэдвүүдийг хөндлөө.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дэндүү амархан байдлаар анх шийдсэн байна
  • Тэр алдааг нь бид засах ёстой
  • Парламентын засаглал өөрийгөө шавхлаа гэдэг бол том төөрөгдөл
  • Эхэлж асууж байгаад, дараа нь өөрчлөлт хийнэ гэдэг бол ард түмний санал бодлыг хулгай хийх гэнэ
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д өгсөн нь том алдаа

Wednesday, February 3, 2016

Иргэн Д.Ламжав

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэрээр Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна. Үндсэн хуульд нэгэнт тавигдсан бол зургаан жилийн хугацаанд бүрэн эрхтэй гэж байгаа. Гэтэл энэ хууль эрхийг нь зөрччихөж байна гэж тайлбарлаж буй.

Иргэн Д.Ламжав: Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэрээр Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна. Үндсэн хуульд нэгэнт тавигдсан бол зургаан жилийн хугацаанд бүрэн эрхтэй гэж байгаа. Гэтэл энэ хууль эрхийг нь зөрччихөж байна гэж тайлбарлаж буй.

Wednesday, September 16, 2015

Иргэн Д.Ламжав

Иргэн Д.Ламжав : Хөгшин ч гэсэн амьд байгаа бол ИРГЭДИЙН ОРОЛЦОО гэдэгт би хасагдах болоогүй шүү.

Thursday, November 6, 2014

Д.Ламжав: Ер нь Ардчилсан социалист хөдөлгөөнийг (АСХ) байгуулах гээд идэвхтэй оролцсон хүн нь манай П.Улаанхүү байгаа юм

Социал Демократ намаас Улсын Бага Хуралд нэр дэвшсэн
Д.Ламжав, Р.Хатанбаатар, П.Улаанхүү нарыг сонгуулахаар
АИХ-д танилцуулж байна.
1990 оны 9 сар.
Энэ удаагийн зочноор Дондовын ЛАМЖАВгуай уригдлаа. Түүнийг ИРГЭН ЛАМЖАВ гэдгээр  сэхээтнүүдийн хүрээнд танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 1990 онд АИХ депутат, манай анхны байнгын парламент болох УБХ гишүүн байсан. “Үндсэн хууль”-ийг батлалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
-Таны олон ярилцлагыг уншиж байсан. Гэвч бага насны тань тухай мэдээлэл бага байх юм. Тэр үед амьдрал ямар байв, яаж өсөв, яаж сургууль соёлд орж байв? Энэ талаасаа яриагаа эхэлбэл уншигчдад маань сонин байх болов уу?
-Би 1940 онд Булган аймгийн Сайхан сумын Угалзын гол гэдэг газар төрсөн. Хөдөөний хүүхэд. Тэр цагийн хөдөөний хүүхдүүдийн ерөнхий дүр зургаар амьдарсан л даа. Онцолж ялгарах юм алга. Багаасаа л мал хариулсан.