Wednesday, October 18, 2017

Туг болсон андууд: Ерэнтэй

Цэнддоо @tsenddoo
Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина.
Оршил. Миний их сургууль-2

Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС нададшинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зуханд хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.

Tuesday, February 10, 2015

Бүү март XXI

Бүү март XXI

Saturday, December 6, 2014

Сүүлийн 25 жилд монголчууд юу олж авав - Баабар

Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байна. Монголчууд 2000 мянган жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 хувь гарчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Монгол хэл хүртэл мөхлийн шатандаа орсон тул үр хүүхэд маань монгол соёлоос хөндийрөн харьжих боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлэгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Бараг л бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болжээ. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ.  Монгол улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялагийг зөөж дуусгаж байна.  Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч  эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нялхсын дийлэнх нь хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс төрж монгол цус булингартан алга болж байна. Хүүхдүүд үй олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Tuesday, September 27, 2011

Багын найз Зоригоо

Słuchacz studiów podyplomowych
Багын найз Зоригоотойгоо уулзлаа. Дорнодын Чойбалсан суманд 30 жил физикийн багш хийж байгаа юм. Би хамгийн сүүлд 1991 онд уулзсантай харьцуулбал нэлээд өтөлжээ. Хорио цээртэй ч гэсэн тарвага боож дайллаа. Ерээд оны эхээр айл болгон арав хориор нь хавх тавьж хядсаар байгаад тарвагаа барсан гэнэ. Харин ойрын хэдэн жил агнахыг хорьсон хууль гарсны хүчинд овоо үзэгдэх болжээ. Ганц нэгийг нударчихад хорогдох нь гайгүй гэж ярьлаа. Гол нь арилжааны зорилгоор хамаагүй хядах л аюултай, түүнээс монголчууд мянга мянган жилдээ ойр зуурын хүнсэндээ тарвагаа боосоор ирсэн юм гэж хуучлав.
    Зоригоо багын найз намайгаа Социал демократ намын дарга болсныг сонссон даруйдаа сумандаа соцдек салбар байгуулж өөрөө дарга нь болжээ. 1990 онд нутгаа төлөөлөн намын их хуралд ирж, улмаар намын шугамаар Польшид жилийн курсэд явсан юм. Сумынхаа соцдекийн даргаар 10 жил, Ардчилсан намын даргаар 11 жил, нийтдээ ардчилсан хүчний дарга 21 жил хийж байгаа юм байна. Мөн 21 жил сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн тасралтгүй явжээ. Харин аймагт сонгогдож байгаагүй, оролцоо ч үгүй. Түүнийг хэд хэдэн удаа аймагт гайгүй албан тушаалд санал болгосон авч эрс эсэргүүцсэн байх юм. “Би ямар дарга дорго болж хот хүрээ бараадах гэсэн биш, эндээ нутгийнхны дундаа ажлаа хийгээд явж байвал барав биш үү” хэмээн найз минь ярив.

Tuesday, December 8, 2009

Монголын ардчилсан хувьсгалын хроник

1988 оны 12-р сар. “Үнэн” сонинд анх удаа Улс төрийн товчоо болон намын удирдлагад байгаа дарга нарыг шүүмжилсэн “хөдөлмөрчдийн захидал” гэсэн булан гарч эхэллээ.

Thursday, February 19, 2009

БААБАР ХЭРХЭН ХУВИРСАН НЬ

Уг нь энэ нийтлэлээ нөгөө "Болд хэрхэн хатаагдсан нь" гэдэг шиг "Баабар хэрхэн хатаагдсан нь" гэж гарчигласан бол илүү сэтгэл ханамжтай сайхан байх байлаа. Гэвч даанч тэгж болохгүй нь гачлантай. Нийтлэлийн маань гол баатрыг Баянхошууны гудамжны ноход ч андахгүй билээ. Анх 90 оны их хувьсгалын үеэр Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдаж, түүн дээр үндэслэж Монголын Социал Демократ Нам үүсэн бий болсон үеэс эхлэн Баабарын улаан фен байж, тэрхүү хувьсгалд гар бие оролцон, "Бүү март"-ыг гадуур тарааж, өөрийнх нь гарын үсэгтэй намын гишүүний үнэмлэхийг хармаалж явсан хүн өнөөдөр ийм юм бичихдээ тулна гэж санасангүй. Түүхийн энэ ахар хугацаанд бий болсон дэвшил, өөрчлөлтөнд тэр хүний оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг маргах хүн үгүй биз ээ. 90 оны Баабарыг мөнхөд тэр хэвээрээ байх юм гэж бодож итгэж явсан хүмүүс мань эрийг хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч харуусч сууна. Уг хүн маань уул нь их ном уншиж дундаж сэхээтнийг бодвол "кругозор" сайтай, мэдлэг боловсролтой, цол гуншинтай нэгэн. Гэвч "идеал" хүн гэж байх биш, тэгээд ч цагийн эрхээр өөрчлөгддөг нь жам байж мэдэх юм. Хэдий тийм боловч зарим нэг маш чухал асуудал дээр түүний байр суурийг сонсоод үнэндээ сүүлийн үед зөөлөн хэлэхэд "ангайж" хоцордог болоод байна.