Friday, October 2, 2015

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож, хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Sunday, December 7, 2014

Батламж

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт дээр ахмадуудад Батламж гардуулав. -at Crocus Event Hall.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн цэнгүүн

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт. at Crocus Event Hall.

Tuesday, December 2, 2014

Democracy in Mongolia Exhibition

Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгджээ. Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэллээ.

Wednesday, March 27, 2013

Ю.Цэдэнбалтай салах ёслол.


  • Lamjav Dondov Ю.Цэдэнбалтай салах ёслол. Офицерын ордон. 1991 он. УБХ-ын гишүүн Улаанхүү, Ламжав, Хатанбаатар, Баярцогт нар Зөвлөлтөд цаазлагдсан буюу хорионд үхсэн Монголын төрийн экс тэргүүн Гэндэн, Амар, Чойбалсан, Цэдэнбал нарын зургийг барьж уг ёслолд оролцсон юм. Зураг дээр Баярцогт офицерт халхлагдсан бололтой.
  • Lamjav Dondov Ю.Цэдэнбалын хүү Зориг дурсамж номондоо үүнийг "социал-демократуудын соёлтой жагсаал" гэсэн байдаг.
  • Lamjav Dondov Д.Намхай хамт очсон. Зураг авах ёстой байсан. АНУ-ын Солонгос дэлгүүрээс 129 доллараар авсан апарат маань гацдаг байснаас зураг авч чадаагүй юм. 2013.3.27
  • Лхагважав Чүлтэмийн Бас "соёлтой" гашуудал . . . Түүхийн үнэнийг сануулах, эргэцүүлэх сэдэл, хожмоо үнэт сургамж . . .