![]() |
| Социал Демократ намаас Улсын Бага Хуралд нэр дэвшсэн Д.Ламжав, Р.Хатанбаатар, П.Улаанхүү нарыг сонгуулахаар АИХ-д танилцуулж байна. |
1990 оны 9 сар.
Энэ удаагийн зочноор Дондовын ЛАМЖАВгуай уригдлаа. Түүнийг ИРГЭН ЛАМЖАВ гэдгээр сэхээтнүүдийн хүрээнд танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 1990 онд АИХ депутат, манай анхны байнгын парламент болох УБХ гишүүн байсан. “Үндсэн хууль”-ийг батлалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
-Таны олон ярилцлагыг уншиж байсан. Гэвч бага насны тань тухай мэдээлэл бага байх юм. Тэр үед амьдрал ямар байв, яаж өсөв, яаж сургууль соёлд орж байв? Энэ талаасаа яриагаа эхэлбэл уншигчдад маань сонин байх болов уу?
-Би 1940 онд Булган аймгийн Сайхан сумын Угалзын гол гэдэг газар төрсөн. Хөдөөний хүүхэд. Тэр цагийн хөдөөний хүүхдүүдийн ерөнхий дүр зургаар амьдарсан л даа. Онцолж ялгарах юм алга. Багаасаа л мал хариулсан.