Sunday, December 28, 2014

2014.12.28-ны цэнгүүн

BEST WESTERN PREMIER Tuushin Hotel in Ulaanbaatar, Mongolia.

Tuesday, December 9, 2014

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил

Хүний эрхийн өдөрт

Sunday, December 7, 2014

Ардчилсан социалист хөдөлгөөн ба Монголын социал демократ нам

Б.Батбаяр Бүү март, мартвал сөнөнө гэх нийтлэл аль хэдийнэ залуусын ши­рээнд заларч номон дундаас цухуйж байсан 1989 оны арванхоёрдугаар сар. Баабар хэмээх нууц нэрээр нэг биш нийтлэл бичиж, олны танил болсон энэ эрхэм 1988 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болоод дэвшчихсэн сайдаас ч дутахгүй цалин авч байсан үе. Москвад аспирантурт  сурч байхдаа хааяахан өөрийн гараар бичиж, Батсүх, Улаан­хүү нарын найздаа илгээ­сэн нийтлэлийг нь МУИС-д анхны цөөн хэдэн компьютерийн нэгэн дээр хэв­лээд Улаанбаатараар нэг тараа­чихсан үед Москвагаас Монголд ирэхэд нь Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана... хэмээн С.Цогт­сайхан нар дуулж угтсан гэдэг.

Батламж

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт дээр ахмадуудад Батламж гардуулав. -at Crocus Event Hall.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн цэнгүүн

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт. at Crocus Event Hall.

Saturday, December 6, 2014

Сүүлийн 25 жилд монголчууд юу олж авав - Баабар

Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байна. Монголчууд 2000 мянган жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 хувь гарчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Монгол хэл хүртэл мөхлийн шатандаа орсон тул үр хүүхэд маань монгол соёлоос хөндийрөн харьжих боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлэгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Бараг л бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болжээ. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ.  Монгол улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялагийг зөөж дуусгаж байна.  Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч  эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нялхсын дийлэнх нь хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс төрж монгол цус булингартан алга болж байна. Хүүхдүүд үй олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Friday, December 5, 2014

УИХ-ын дарга З.Энхболд Монголын ардчилсан хувьсгал-25 эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2014.12.05/ төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.
Тэрээр эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн хүмүүст Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, Монгол Улсын ардчиллын өнөөгийн бодит байдал, 25 жилийн хугацаанд бидний олсон ололт, амжилтыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэх, дүгнэх нийгмийн шаардлага байгааг мэдэрч, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа Улс төрийн боловсролын академи, Монголын Ардчилсан холбоонд талархаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн хорин тавхан жилийн дотор тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэн, ижил гараанаас эхэлсэн бусад оронд үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэн учраас Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011-2013 оны хооронд даргаллаа. Энэ бол бидний ололт амжилт юм. Шинэ Үндсэн хуулиа баталж, хүний суурь эрх, нийгэм, улс төр, эдийн засгийн чөлөөт байдлыг тунхагласанаар 1990 оны өмнөх монгол хүн цоо шинэ үнэлэмжтэй болж чадсандаа монгол хүн бүр бахархдаг.

Монголын ардчилсан хувьсгал 25” эрдэм шинжилгээний бага хурал болов

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан “Ардчилсан хувьсгал 25” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Төрийн ордны А танхимд болж өндөрлөлөө. Энэхүү хурлыг Монголын Ардчилсан холбоо болон Улс төрийн боловсролын академиас зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УТБА-ийн гишүүд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид, МоАх-ын гишүүд оролцлоо.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал, алдаа оноо, өнөөгийн бодит байдлыг шинжлэх ухаанчаар судлан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн 25 жилийн өмнө тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт таарсан ардчиллыг хөгжүүлэн ижил гараанаас эхэлсэн улс орнуудтай харьцуулахад үлгэр жишээ болохуйц амжилт үзүүлсэн нь ардчилагчдын гавьяа гэдгийг онцлон хэллээ.

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил

Монголын Ардчилсан Холбоо, Улс Төр Боловсролын Академиас зохион байгуулж байгаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд боллоо

Tuesday, December 2, 2014

Democracy in Mongolia Exhibition

Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгджээ. Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэллээ.

Monday, December 1, 2014

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил

Монголын Ардчилсан Холбоо, Улс Төр Боловсролын Академиас зохион байгуулж байгаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордоны Б танхимд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0830-1200 цагт болно

Conference of Mongolian-German forum

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй ЗАЛУУЧУУД, БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ: ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА сэдэвт Монгол-Германы Чуулганы XII бага хурал 2014 оны 12-р сарын 9-нд Гадаад Харилцаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Яамны Зөвшилцөл танхимд болно.