Tuesday, December 9, 2014

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил

Хүний эрхийн өдөрт

Tuesday, October 18, 2011

Тэнгэр Цол­мон маань Тэнгэртээ буцжээ...

Таньд эмгэнэл илэрхийлье
Таньд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд чинь эмгэнэе
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав ээжийн чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе...
(О.Дашбалбарын нэгэн шүлгийн хэсгээс)

Дулмаагийн Цолмон

Бидний дотны анд,цогтой тэмцэгч,шударга журмыг эрхэмлэгч, Ардчилсан Хувьсгалын алтан хараацай Дулмаагийн Цолмон 2011 оны 10-р дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж , үр хүүхэд, анд нөхөд, ахан дүүс, төрөл төрөгсөд болон Монголын Ардчилалд гүн харуусал үлдээн биднээсээ хагацан одлоо.
Анд нөхөд, ажил хэрэгтээ “Тэнгэр” хэмээгддэг Д.Цолмон нь Ардчилсан Хувьсгалын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, өнөөдрийн Ардчилсан Монгол улсын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн юм .

Friday, February 19, 2010

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ХРОНИК

  • 1988 оны 12-р сар. “Үнэн” сонинд анх удаа Улс төрийн товчоо болон намын удирдлагад байгаа дарга нарыг шүүмжилсэн “хөдөлмөрчдийн захидал” гэсэн булан гарч эхэллээ.
  • 1988 оны 12-р сарын 10. Бат-Үүл, Амарсанаа, Цогтсайхан нарын байгуулсан “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулагдав. Ухуулах хуудас бичгийн машинаар цохин Улаанбаатарын төвийн байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар наажээ.
  • 1989 оны 4-р сар. Цогтсайханы дуулсан “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуунууд Монголын радиогийн өргөн сувгаар нэвтрэх болов.
  • 1989 оны 9-р сар. МУИС-ийн төв байранд “Хайд парк” нэртэй ханын сонинг тус сургуулийн багш Ламжав эрхлэн тогтмол гаргах болоо. Энд нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл, нийтлэл бичих болжээ.
  • 1989 оны 10 сар. МУИС-ын математикийн тэнхимд Ламжав, Улаанхүү нарын байгуулсан бүлгэм ажиллах болж их дээд сургуулийн багш оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боллоо.

Ардчилсан хувьсгал 2004-2007 он

АН-ын ҮЗХ хуралдаж М.Энхсайханыг намын даргаас өөрчилж Р.Гончигдоржийг намын даргаар сонголоо. Намын дэд дарга Л.Гүндалай намаасаа гарч АТН гэх шинэ нам байгуулсан тул Үндсэн дүрмийн дагуу намаас хасав. ҮЗХ-ны хурлаас гаргасан зөвлөмжийг үндэслэл болгон УИХ дахь МАХН-ын бүлэгтэй Ардчилсан Намын гишүүд нэгдлээ. Үндсэн Хууль болон УИХ-ын тухай хуулиар УИХ-ын сонгуульд бие дааж ороогүй буюу эвсэл нь тарсан улс төрийн нам бүлэг байгуулах эрхгүй гэсэн заалт ингэхээс өөр боломж олгоогүй юм. Харамсалтай нь энэ шийдвэр жирийн гишүүд дэмжигчдийн сэтгэлд нийцсэнгүй, хэвлэл мэдээллээр шүүмжлэх гол бай болсон билээ.

Ардчилсан хувьсгал 2000-2004 он

2001 он. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль Энэ сонгуульд АН-аас М.Энхсайхан Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлэн орон даяар сунгаа явуулж олонхийн дэмжлэг авсан Р.Гончигдорж ийн нэрийг дэвшүүлэхээр намын Их хурлаар шийдлээ. Энэ сонгуульд Н.Багабанди ялав. УИХ-д нэр даан бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай АН-д албан ёсоор элслээ.

Ардчилсан хувьсгал 1996-2000 он

Ардчиллын түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх он жилүүд байв. Ардчиллын төлөө намууд буюу МҮАН, МСДН, МНН- ууд энэ удаагийн сонгуульд “Ардчилсан Холбоо эвсэл” байгуулан оролцож ялалт байгууллаа.

Ардчилсан хувьсгал 1992-1996 он

Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ хуралдаж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгчид дотор өдгөө Ардчилсан Намын гишүүн генерал Пүрэвдорж, Дундговь аймгийн адуучин Дашдооров нар орж байлаа. Мөн анхны ардчилсан Засгийн Газрыг эмхлэн байгуулж Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, шадар сайдаар Д.Дорлигжав, Да.Ганболд нарыг томиллоо. Тэд өдгөө бүгд Ардчилсан Намын гишүүд юм.

Ардчилсан хувьсгал 1989-1990 он

Хойт хөршид өрнөсөн “перестройка” буюу шинэчлэлийн нөлөө Монгол оронд бага багаар нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болов. 1986 он орчмоос эхэлсэн энэ байдал аажим аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны 11 дүгээр сарын 27 -29-ний өдрүүдэд нийслэл хотноо болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар Зөвөлгөөний индэр дээрээс МАХН-ын ТХ-ны УТТ / Улс Төрийн Товчоо / -д өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан юм.

Monday, December 28, 2009

Эрх чөлөөний эрэлхийллэлд

1989.12.07-нд Монголын алс баруун хязгаар Ховд аймагт Багшийн дээд сургуулийн оюутнууд, багш нарын зохион байгуулсан ардчиллын төлөө анхны жагсаал, цуглаан, түүний учир шалтгаан, эргэн тойрон өдөөгдсөн үйл явдлууд, үр дагаврыг тоймлон тодорхойлжээ.

20 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.


20 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа Баянгол ресторанд болж өнгөрлөө.
АСХ-ний 20 жилийн ойд зориулж дурсгалын тэмдэг хийлгэснийг толилуулав.

Thursday, December 24, 2009

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭН ТОВЧООН...

1990 оны гуравдугаар сарын 4-нд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ), Ардчилсан социалист хөдөлгөөн (АСХ), Шинэ дэвшилт холбоо (ШДХ), Монголын Оюутны холбоо (МОХ)-ны хамтарсан цуглааныг "Ялалт" кино театрын өмнөх талбайд зохин байгуулж дөрвөн хүчний хамтарсан мэдэгдлийг хүлээн авах төлөөлөгчөө ирүүлэх саналыг нам, засагт тавив. Гэвч төлөөлөгч ирээгүй учир өргөн жагсаалаар Д.Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордон руу очиход БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга Б.Лувсанцэрэн гарч ирж МАХН-ын Төв Хороо, АИХ-ын Тэргүүлэгчдэд хандсан шаардлага бүхий хамтарсан мэдэгдлийг хүлээн авчээ.

Thursday, December 17, 2009

МУИС Ардчилсан хувьсгалын шагналтнууддаа баяр хүргэлээ

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 12-р сарын 10-ны өдөр тохиосон Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор МУИС-ийн багш нарыг шагналаа.
Энэ өдөр МКС-ийн А.Хашбаатар, ФЭС-ийн захирал Ч.Лхагважав, ФЭС-ийн багш Б.Отгоолой нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан бол, ФЭС-ийн багш Д.Шагжжамба, МКС-ийн багш С.Төмөрбат, НШУС-ийн багш Д.Сүхбаатар, И.Саруул, Д.Мөнхтөр, ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж, МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, ХЗС-ийн багш Ш.Цогтоо нарын энгэрт Алтан гадас гялалзаж, ХФ-ийн багш Д.Жигжидсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэн болов. Эрхэм хүндтэй алдрыг хүртсэн эдгээр багш нараа МУИС-ийн захирал С.Даваа тэргүүтэй удирдлагууд 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Thursday, December 10, 2009

Монгол улсад Ардчилсан хувьсгал үүссэний түүхт 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн барилдаан

Монгол улсад Ардчилсан хувьсгал үүссэний түүхт 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хуралд


an_20
Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордоны Их танхимд болж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хороон дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавилаа.

Wednesday, December 10, 2008

Монгол улсад Ардчилсан хувьсгал эхэлж МоАХ байгуулагдсаны 19 жилийн ойд

1989 оны гу­равдугаар са­рын 10-нд Улаан­баатар хо­тын Залуу­чуудын соёлын төвийн үүдэнд нэгэн даруу­хан цуг­лаан болов. Тус цуг­лаанд 300 орчим хүн оролцож АИХ, МАХН-ын Улс төрийн товчоонд олон намын систем тогтоох, байнгын ажил­ла­гаа­тай парла­менттай болох, хоёр шатлалт банкны тогтол­цоонд шилжих, со­циалист зах зээлийг хөг­жүү­лэх зэрэг ар­ваад шаард­лага тавьжээ. Дэлхийн томоо­хон гүр­нүү­дийн тагнуулын албад ганцхан цагийн дараа мэдсэн энэ цуглааны тухай нийс­лэ­лийн­хэн гурав хоно­гийн дараа, монголчууд ар­ваад хоногийн дараа мэдсэн гэдэг. Эргэлз­сэн, болгоом­жилсон иргэний анхны сайн дурын цуглаан Монголыг нойр­ноос сэрээж, дэлхийд Монголыг таниулсан Азийн ардчиллын бамбар болно гэж хэн ч таасангүй. Цуглаанаас гуравхан сарын дараа далаад жил засгийн эрхийг барьсан дэлхийн хоёр дахь коммунист намын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэ­хүү­­нээрээ огц­ров.

Monday, December 10, 2007

Л.Цолмон: Ардчилсан нийгмийг авчирснаараа МоАХ бахархах эрхтэй

МоАХ-ны анхдагчдын нэгэн. Ардчилсан хөдөлгөөний улс төрийн тэмцлийн тэргүүн эгнээнд ямагт явж байдаг "Тэнгэр" хэмээх Цолмон дурсамжаа өгүүлж байна
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсний түүхт 18 жилийн ой болж байна. Олон улсын хүний эрхийн өдөртэй давхацдаг. 1989 оны арванхоёрдугаар сараас эхлэн ардчилсан хөдөлгөөн орон даяар өрнөсөн. МоАХ бүр ч хүчээ авч байлаа. Тэр үеийн хотын ХЗЭ-ийн хорооны дугуй зааланд бидний улс төрийн тэмцлийн төв байрлаж байсан. Газар газрын залуучууд үзэл санаагаараа нэгдэж, нэгэн их үйлсийн төлөө тэмцэхдээ өөрсдийгөө "Цоохор зөвлөл" гэж нэрлэцгээсэн.