Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 12-р сарын 10-ны өдөр тохиосон Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор МУИС-ийн багш нарыг шагналаа.
Энэ өдөр МКС-ийн А.Хашбаатар, ФЭС-ийн захирал Ч.Лхагважав, ФЭС-ийн багш Б.Отгоолой нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан бол, ФЭС-ийн багш Д.Шагжжамба, МКС-ийн багш С.Төмөрбат, НШУС-ийн багш Д.Сүхбаатар, И.Саруул, Д.Мөнхтөр, ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж, МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, ХЗС-ийн багш Ш.Цогтоо нарын энгэрт Алтан гадас гялалзаж, ХФ-ийн багш Д.Жигжидсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэн болов. Эрхэм хүндтэй алдрыг хүртсэн эдгээр багш нараа МУИС-ийн захирал С.Даваа тэргүүтэй удирдлагууд 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Үзэл бодлын хүлээсэнд оршиж байсан тэртээ хорин жилийн өмнө ардчилсан хувьсгалын анхны салхинаар МУИС-ийн сэхээтэн багш нар ч дуу хоолойгоо нэгтгэж байсан нь өдгөө энэ алдар хүндийг авчирсан биз ээ.
No comments:
Post a Comment