Wednesday, September 9, 2015

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл Л.Гансүхийг өмгөөлөн жагсаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Л.Гансүх нарт холбогдох  шүүх хурлыг энэ сарын 10-нд 461 дүгээр ангид хийх болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэн Дархан–Уул аймгийн Иргэдийн төлөөлөл  мэдээлэл хийлээ. Тэд Шүүх хурал нь  хорих ангид бус шүүхийн танхимд болох ёстой гэдэг байр суурь илэрхийлэв.
Дархан-Уул аймгийн иргэн С. Наранцэцэг ярихдаа, “Шорон бол ялтан байдаг газар. Гэтэл Л. Гансүхэд холбогдох хэргийг  Цагдан хорих 461 дүгээр ангид хийх гэж байгаа нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг юм. Тиймээс олон нийтэд нээлттэйгээр шүүх хурлын танхимд зохион байгуулахыг шаардаж байна” гэлээ.

Tuesday, September 8, 2015

24 баримт: Л.Гансүх АТГ-ын улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 2-нд товлогдсон хэдий ч зарим гэрч нар ирээгүйн улмаас найм хоногоор хойшилсон. Тодруулбал Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо, Багануур компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүй юм. Ийн гурав дахь удаагаа хойшилсон шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 10-нд болно. Гэхдээ тус хурал шүүхийн танхимд бус цагдан хорих 461 дүгээр ангид болохоос гадна 10-ныг хүртэл Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргасан билээ. Ингээд Л.Гансүхийн ШЕЗ болон Шүүхийн мэргэжлийн хороонд гаргасан гомдлыг 24 баримтаараа онцолж байна.

Monday, August 31, 2015

40 хавтаст хэрэгт Л.Гансүхийг буруутгах баримт байхгүй

Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг тойрсон маргаан олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Энэхүү хэргийг шүүх хурал нөгөөдөр /IX.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон хувийн байгууллагууд холбогдсон байж болзошгүй энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг сонирхох хүсэлтэй 5000 гаруй иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлд ханджээ. Тиймээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.