Өнөөгийн нийгэмд чухал байр суурь эзэлж буй Төрийн бус байгууллага, залуусын дуу хоолой, эрх ашгийн илэрхийлэл болсон Монголын оюутны холбооны хөрс суурь энэ үед тавигдаж, тус хурлаар Монголын оюутны бие даасан байгууллагыг албан ёсоор байгуулж, олон нийт, улс төрийн байгууллага болохыг нь тунхаглан зарлаж байсныг эргэн дурсахад таатай байна.
Өнгөрсөн жилээс эхлэн Монгол орон даяар тэмдэглэж буй Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Оюутны Холбооноос нийгэмд бий болгосон шинэ уур амьсгал, гүйцэтгэсэн үүрэг, өрнүүлсэн санаачилгыг энэ өдрүүдэд хүндэтгэн дурсаж Монголын оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойг тэмдэглэж байна.
Ойн өдрийг ирэх лхагва гаригт буюу гуравдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэх бөгөөд 14.00 цагаас Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх бол Монголын оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал энэ өдрийн 14.30 цагаас УДЭТ-т болно.
Хурлын үеэр Монгол Улсын Баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Хувьсгалын II үе шат” нэртэй илтгэл тавих юм.


No comments:
Post a Comment