Tuesday, December 29, 2009

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Элчин нартаа баяр хүргэе.



АСХ-өөс Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн Равдангийн Хатанбаатар , Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн Лодойдамбын Галбадрах нартаа баяр хүргэе ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын гадаад харилцааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст дипломат цол гардууллаа.

Үүнд, Равдангийн Хатанбаатарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол, Лодойдамбын Галбадрах, Дамбын Ганхуяг, Ширчинжавын Юмжав, Чойжилжавын Болд нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг тус тус хүртээлээ.

Дипломат цол гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч дипломатчидад хандан хэлэхдээ, “Та бүхэн бол Монгол төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн, мөн ажиллаж байгаа, Монгол Улсынхаа нэр төрийг дэлхий олон оронд төлөөлөн явсан нэр төртэй хүмүүс ээ.

Та бүхний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж, цаашид хийх ажилд тань урам зориг өгч, Төрийн эрхэм хүндэт дипломат цолийг Монголын орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний түүхэн энэ өдөр олгож байна.

Өнгөрч буй 2009 он бол Монгол Улсын хувьд гадаад харилцааны салбарт хийгээд дипломатчдын хувьд өндөр бүтээмжтэй, баялаг түүхтэй жил байлаа.

Төрийн алтан аргамж хэмээн эртнээс нэрлэгдэж ирсэн дипломат алба улс орныхоо нүүр царай, өнгө төрх, гадаад илэрхийлэл нь болж байдаг. Тийм ч учраас Монголын сайн нэр, гэрэл гэгээтэй дүр төрхийг дэлхийд таниулах хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс бол Та нар юм” гэж онцоллоо.

No comments:

Post a Comment