Friday, February 19, 2010

Монголын Оюутны Арлдчилсан Хөдөлгөөний 20 жил

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын оюутны холбооны онц IV бага хурал болж, гурван өдөр үргэлжилж байлаа.
Өнөөгийн нийгэмд чухал байр суурь эзэлж буй Төрийн бус байгууллага, залуусын дуу хоолой, эрх ашгийн илэрхийлэл болсон Монголын оюутны холбооны хөрс суурь энэ үед тавигдаж, тус хурлаар Монголын оюутны бие даасан байгууллагыг албан ёсоор байгуулж, олон нийт, улс төрийн байгууллага болохыг нь тунхаглан зарлаж байсныг эргэн дурсахад таатай байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ХРОНИК

  • 1988 оны 12-р сар. “Үнэн” сонинд анх удаа Улс төрийн товчоо болон намын удирдлагад байгаа дарга нарыг шүүмжилсэн “хөдөлмөрчдийн захидал” гэсэн булан гарч эхэллээ.
  • 1988 оны 12-р сарын 10. Бат-Үүл, Амарсанаа, Цогтсайхан нарын байгуулсан “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулагдав. Ухуулах хуудас бичгийн машинаар цохин Улаанбаатарын төвийн байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар наажээ.
  • 1989 оны 4-р сар. Цогтсайханы дуулсан “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуунууд Монголын радиогийн өргөн сувгаар нэвтрэх болов.
  • 1989 оны 9-р сар. МУИС-ийн төв байранд “Хайд парк” нэртэй ханын сонинг тус сургуулийн багш Ламжав эрхлэн тогтмол гаргах болоо. Энд нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл, нийтлэл бичих болжээ.
  • 1989 оны 10 сар. МУИС-ын математикийн тэнхимд Ламжав, Улаанхүү нарын байгуулсан бүлгэм ажиллах болж их дээд сургуулийн багш оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боллоо.

Ардчилсан хувьсгал 2004-2007 он

АН-ын ҮЗХ хуралдаж М.Энхсайханыг намын даргаас өөрчилж Р.Гончигдоржийг намын даргаар сонголоо. Намын дэд дарга Л.Гүндалай намаасаа гарч АТН гэх шинэ нам байгуулсан тул Үндсэн дүрмийн дагуу намаас хасав. ҮЗХ-ны хурлаас гаргасан зөвлөмжийг үндэслэл болгон УИХ дахь МАХН-ын бүлэгтэй Ардчилсан Намын гишүүд нэгдлээ. Үндсэн Хууль болон УИХ-ын тухай хуулиар УИХ-ын сонгуульд бие дааж ороогүй буюу эвсэл нь тарсан улс төрийн нам бүлэг байгуулах эрхгүй гэсэн заалт ингэхээс өөр боломж олгоогүй юм. Харамсалтай нь энэ шийдвэр жирийн гишүүд дэмжигчдийн сэтгэлд нийцсэнгүй, хэвлэл мэдээллээр шүүмжлэх гол бай болсон билээ.

Ардчилсан хувьсгал 2000-2004 он

2001 он. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль Энэ сонгуульд АН-аас М.Энхсайхан Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлэн орон даяар сунгаа явуулж олонхийн дэмжлэг авсан Р.Гончигдорж ийн нэрийг дэвшүүлэхээр намын Их хурлаар шийдлээ. Энэ сонгуульд Н.Багабанди ялав. УИХ-д нэр даан бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай АН-д албан ёсоор элслээ.

Ардчилсан хувьсгал 1996-2000 он

Ардчиллын түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх он жилүүд байв. Ардчиллын төлөө намууд буюу МҮАН, МСДН, МНН- ууд энэ удаагийн сонгуульд “Ардчилсан Холбоо эвсэл” байгуулан оролцож ялалт байгууллаа.

Ардчилсан хувьсгал 1992-1996 он

Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ хуралдаж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгчид дотор өдгөө Ардчилсан Намын гишүүн генерал Пүрэвдорж, Дундговь аймгийн адуучин Дашдооров нар орж байлаа. Мөн анхны ардчилсан Засгийн Газрыг эмхлэн байгуулж Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, шадар сайдаар Д.Дорлигжав, Да.Ганболд нарыг томиллоо. Тэд өдгөө бүгд Ардчилсан Намын гишүүд юм.

Ардчилсан хувьсгал 1989-1990 он

Хойт хөршид өрнөсөн “перестройка” буюу шинэчлэлийн нөлөө Монгол оронд бага багаар нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болов. 1986 он орчмоос эхэлсэн энэ байдал аажим аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны 11 дүгээр сарын 27 -29-ний өдрүүдэд нийслэл хотноо болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар Зөвөлгөөний индэр дээрээс МАХН-ын ТХ-ны УТТ / Улс Төрийн Товчоо / -д өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан юм.

Thursday, February 18, 2010

Монголын анхны сөрөг улс төрийн нам тунхаглагдсан түүхэн өдөр

Өнөөдөр бол улс төрийн нэгэн томоохон хүчин болох Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, тунхаглагдсан түүхт өдөр. 20 жилийн тэртээ энэ өдөр МоАХ Анхдугаар их хурлаа МҮЭСТО-д зохион байгуулж, тус холбооны бүрэлдэхүүнээс Монголын Ардчилсан нам мэндэлсэн тухай албан ёсоор зарласан байна. Улс оронд олон нам зэрэгцэн оршдогийг ном хэвлэлээс мэдэх төдий болж байсан Монголчууд энэхүү үзэгдлийг янз бүрээр хүлээн авч байсан юм. Ямартай ч цаашид өөр өөрийн үзэл санаа, чиг хандлагатай олон нам төрөх эх үндсийг тавьсан нь түүх болон үлджээ.

Tuesday, February 2, 2010

Ардчилсан хүчний холбоо


Сүх жанжны төрсөн өдрөөр Ардчилсан хүчний холбоо нэртэй нэгэн төрийн бус байгууллага бий болсоноо албан ёсоор зарлажээ.
Дараах хариуцсан чиглэл, үүрэгтэй :