Monday, September 17, 2012

ЦЭРЭНЖАВЫН БАТМӨНХ (1944-2012)

Бидний дотно анд, улс төрийн хамтран зүтгэгч, АСХ, МСДН-ын анхны гишүүдийн нэг Цэрэнжавын Батмөнх өвчний учир зуурдаар таалал төгсч, намын нөхөд бидэнд хүнд гарз тохиолдлоо.

Ц.Батмөнх нь 1944 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрж, хүүхэд насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжин бага, дунд сургуулийг төгсөн./улмаар МУИС-ийн Барилга инженерийн ангийг дүүргэж Монгол Улсын Барилгын салбарт дөч гаруй жил үр бүтээлтэй ажиллан, олон арван томоохон барилга байгууламжуудыг ашиглалтанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байсан шилдэг инженерүүдийн нэг байсан юм.
Ц.Батмөнх нь 1989 онд Монгол оронд эхэлсэн ардчилсан хувьсгалын үйл явцад оролцохдоо АСХ, МСДН-ыг үзэл санаа нэгдсэн хэсэг нөхдийн хамтаар үүсгэн байгуулалцаж, ямагт тэргүүн эгнээнд явж , бие сэтгэлээ өнөөг хүртэл тууштай зориулж ирсэн нэгэн билээ.
Талийгаач Ц.Батмөнх нь АСХ, МСДН-ын орон нутгийн байгууллагуудад олон удаа сонгуульт ажил үүрэг хүлээн, удаа дараагийн бүх шатны сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон ажиллаж, өөрийн бодит хувь нэмрийг оруулж ирснийг бид бүхэн зохих ёсоор үнэлдэг юм.
Ц.Батмөнх нь улс хоршооллын болоод нам хөдөлгөөний үйл хэрэгг олон жил тууштай идэвхи зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж ирснийг үнэлж, төр, олон нийтийн байгууллагаас Ардын Хувьсгалын ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас Одонгоор тус тус шагнагдсан ба мэргэжпийн салбарын дээд шагнал Тэргүүний Барилгачин цол тэмдэгээр шагнагдаж байсан билээ.
Талийгаачийн нөр их хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг хамт олонч зан чанар нь хамтран зүтгэгч бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдан орших болно.
МОНГОЛЫН СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ
АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment