МНН+ИХ нам+МСДН=Иргэний эвсэл буюу Нийгмээ ядуурлаас гаргах их эвсэл Иргэний эвсэл авилгачдын толгой дээр аянга мэт ниргэнэ. Эх орноо гадныханд худалдсан эрээ цээргүй худал ярьдаг эрх баригчдыг зогсооно. 3 нам нэгдэн Иргэний эвсэл байгуулснаа өнөөдөр Монголын ард түмний эрх чөлөөний бэлгэдэл болсон Сүхбаатарын талбай дээр ард иргэддээ зарлалаа.
Нийгмээ хямралаас гаргаж, үндэстнээ сэргээн хөгжүүлэх цорын ганц зам нь иргэний ухамсартай цоо шинэ улс төрийн хүчинг бий болгох явдал гэж ард түмэн үзэж байна. Yүнийн үндэс суурийг өнөөдөр МНН, ИХ нам, МСДН-ийн хамтран зүтгэгчид тавьлаа. Гаднаасаа ардчилсан мэт харагдах боловч гэмт хэрэгтэн олигархжсан, эрх баригчдын хяналтгүй байдал хэрээс хэтэрсэн энэ нийгэмд цоо шинэ хүчин зайлшгүй хэрэгтэй байна
No comments:
Post a Comment