Wednesday, March 3, 2010

20 жилийн ойн баярын өдөрт

3-р сарын 2. Монголын Социал-Демократ Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ бараг бүх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц ч нэвтрүүлэг явагдсангүй, сонингуудаар ганц ч нийтлэл ярилцлага хэвлэгдсэнгүй.
Энэ өдөр мэдээллийн бүх суваг Эх орончдын өдөр нэртэй МАХН-ын өдрийг хэрхэн яаж тэмдэглэсэн тухай мэдээгээр булаастай байв. Харин 3 хэсэг газарт цөөн тооны буурлууд сайн, сайхан цагаа дурсацгаан ууж идэцгээд эцэст нь агсам тавилцсан сурагтай байна.

No comments:

Post a Comment