Thursday, December 10, 2009

БНАГУ-д өрнөсөн хувьсгалд сүм хийдийн гүйцэтгэсэн үүрэг роль

Мартин- Михаэль Пассауэр
Берлин хотын Евангель сүмийн хамба лам

Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөсний 20 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал дээр тавих илтгэл.

Улаанбаатар хот.

Сэдэв:              “БНАГУ-д өрнөсөн хувьсгалд сүм хийдийн гүйцэтгэсэн үүрэг роль”

Эрхэм хатагтай, ноёдоо.

1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо анх удаагаа үл зөвшөөрөгдсөн цуглаан болж, уг цуглааны үеэр олон намын тогтолцоотой болох, хэвлэлийн эрх чөлөөг зөвшөөрөхийг шаардсан билээ.
Энэхүү жагсаал цуглаан нь шинэ Монголын эхлэлийг тавьсан үйл явдал хэмээн үзэж, энэ 20 жилийн ойг бид та нарын хамт тэмдэглэж байна.
Германы олон олон найз нөхөд тань энэ ойг тань тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилж байгааг уламжлахад таатай байна.
Эрх чөлөөгөө дахин олж авсанд тань бид та нарын хамт баярлаж байна.
ХБНГУ –ын гадаад хэргийн сайд асан Ханс-Дитрих Геншер 1989 оны 12-р сарын 10 ны өдөр болсон бага хурал дээр хэлэхдээ БНАГУ –д өрнөж буй үйл явдал нь “ардчиллын язгуур эрх ашгийн хөдөлгөөн” гэсэн байдаг.
Язгуур эрх ашиг гэдэг нь
Иргэн хүн өөрөө өөрийхөө хувь заяаг шийдэж гартаа авсан гэсэн үг юм.
Иргэд ихэмсэг байдал (würde) –аа олж авахаар босоцгоосон юм.
Тэд ХБНГУ –н Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1-р хэсэгт хамгийн түрүүнд бичигдсэн :
“Хүний эрхэмсэг байдал халдашгүй байна.Түүнийг хүндэтгэх хамгаалах нь төрийн бүхий л эрх мэдлийн үүрэг мөн.” хэмээснийг ойлгон мэдэж, тийм нөхцөлд амьдрахыг хүссэн юм.

БНАГУ-ын иргэд энэхүү хүний эрхэмсэг байдлаа  буцааж авахаа хүссэн юм.
1989 оныг хүртэл хүчин төгөлдөр байсан БНАГУ-ын үндсэн хуулийн  1 дүгээр зүйлд: “БНАГУ бол ажилчин, тариачдын социалист төр мөн.
Тэрбээр хот хөдөөгийн хөдөлмөрчдийн улс төрийн байгууллага мөн бөгөөд тэднийг ажилчин анги ба түүнийг Марксист -Лениний нам” удирдана хэмээжээ. Харин дөнгөж Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн дунд хэсэгт: “ Иргэн хүн социалист нийгмийн болон түүний төрийн анхаарлын төвд байна гэжээ”.
Хоёр Герман улс нэгдсэнээр хуучин БНАГУ-ын иргэд, нэн ялангуяа хувь хүний эрхэмсэг байдлын асуудал нэн чухал байсан юм.
БНАГУ-д эн тэргүүнд төр, намын удирдан чиглүүлэх роль тавигддаг байв.
Зөвхөн дараа нь хувь хүний асуудалд анхаарлаа хандуулдаг байсан юм.
Хоёр Герман улс хоорондын хамгийн том ялгаа нь хүний үнэлэмжиндээ байсан юм.
Христийн шашинтай орнуудад, нэн ялангуяа Өрнөд Европт хүн дахин давтагдашгүй бурханы бүтээл гэж үздэг.
Хүн бүр өөрийхөө амьдралыг өөрөө зохиох эрхтэй, хүн бүр өөрт заяасан ухаан, чадвараар амьдарна, хүн бүр арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлээсээ үл хамааран амьд явах эрхтэй байна.
Хүний энэ дүр төрх нь Библид дүрслэгдсэн байдаг юм. Тийм ч учраас хүний дүр төрхөнд бурханы дүрс шингэсэн байдаг учир  түүнийг хайрлах хэрэгтэй юм. Хүн нэг нь нэгнээсээ дээр эсхүл муу гэж байдаггүй. Хэн ч өөр хүний амь насыг бүрэлгэх эрхгүй, хэнбугуай ч өөр хүнд хүч хэрэглэх, нүүрлүү нь цохих эрх байхгүй. Хүний нүүрлүү цохих нь бурханы нүүрлүү цохисонтой адил учир энэ бол нүгэл.

2000 жилийн тэртээгээс өөрсдийгөө христүүд гэж нэрлэсэн энэхүү шашны бүлэглэлүүд энэ номлолоор амьдрахыг хүсч өнгөрсөн олон зуун жилийн хугацаанд маш хүчтэй шашин болтлоо хөгжлөө.
Харамсалтай нь Христийн номлолд гарсан маргааны улмаас христүүд гурав хуваагдахад хүрсэн юм.

·      Үнэн алдартаны
·      Католик
·      Евангель буюу протестант шашин.

Эдгээр сүм хийдүүд нь тус тусынхаа муж улсад, түүний дотор хуулийн БНАГУ-д, өөрийн гэсэн өмч хөрөнгө, тухайлбал сүм хийд, барилга байгууламж, газар , буяны байгууллага, эмнэлэг, цэцэрлэг гэх мэт.
Хуулийн БНАГУ-д шашны байгууллагуудад олон мянган хүн ажилладаг байв.
Зарим муж улсад сүм хийдүүд хамгийн том ажил олгогч байдаг билээ.
Сүм хийдүүд нь төрийн байгууллагуудын гар хүрч амжихгүй байгаа ниймийн үүргүүдийг гүйцэтгэж байна.
Сүм хийдэд сүсэгтэнүүд татвар төлдөг юм.

БНАГУ-д төр засаг нь энэ хүчтэй сүм хийдээс их айж эмээдэг байв. Төр сүм хийдийг татан буулгахыг хүсдэг байв. БНАГУ - өөрийгөө бурхангүй орон гэж бахархадаг байв. БНАГУ-н үзэл сурталаар бол бурхан байдаггүй гэж үздэг байв.
Тийм  л юм бол Эцэг, хүү, Ариун сүнс 3-н нэгдлийг шүтдэг сүм хийд байх шаардлагагүй гэж үзэж байсан. Иймд БНАГУ  байгуулагдсанаас хойшхи бүхий л хугацаанд төр шашины хооронд байнга сөргөлдөөнт байдал байдаг байв.
Үүний нэг шалтгаан нь БНАГУ-д иргэд бүх германтай нэгэн адил аливаа нэг сүм хийдийн гишүүн байсан юм.
1949 онд БНАГУ байгуулагдсан нь энэ төр ямар ч ирээдүйгүй гэдэг нь сүм хийдүүдийн хувьд эхнээсээ л ойлгомжтой байсан билээ. Хүнийг хоёрдугаарт тавьж, нэгдүгээрт төрийн үзэл суртал, намаа тэргүүнд тавьдаг улс сүм хийдийн онолоор бол оршин тогтнох чадваргүй хэмээн үздэг юм. Гитлерийн нацист Германы дэглэмийн үед тоталитар дэглэмийн эсрэг тэмцэж байхдаа бурханыг үгүйсгэдэг төр эсхүл бурханыг өөрийнхөө ашиг сонирхолын зэмсэг болгох гэсэн төр хэзээ ч оршин тогтнож чадахгүй гэж бидэнд бидний эцэг сургадаг байв. Тийм ч учраас өөрийгөө бурхангүй орон хэмээн зарладаг байсан. БНАГУ-ын уналт нь бурхан бий гэдгийн бас нэг нотолгоо юм. БНАГУ сүсэгтэн олныг аль болохоор тусгаарлах, ад үзэх бодлого явуулж байсан. Хүүхэд залуучуудыг ахлах ангиас хасах, сүсэгтнүүдийг удирдах албан тушаалд томилохгүй байх, цагдаа, цэргийн алба болон төрийн аппаратад ба багшийн алба хашдаг хүмүүс сүм хийдэд мөргөл үйлдэхийг хориглодог байв. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүм хийдийн нэвтрүүлэг бараг явуулахгүй байв. Марксист үзэл суртлын дагуу шашин шүтлэг бол яваандаа алга болох түр зуурын үзэгдэл гэж үздэг байсан. Харин социализмын үзэл санаа хүмүүсийн зүрх, тархинд хүчтэй сууж өгөх тусам шашин шүтлэг илүү хурдан алга болно гэж үздэг. Тийм учраас шашныг заавал хүчээр дарах шаардлагагүй гэж үзэж байсан. Бага зэрэг түлхэц өгөхөд л шашин өөрөө унана гэж үздэг байв. Төр нь шашныг унана гэдэгт бат итгэдэг байсан учир сүм хийдүүд харьцангуй бие даасан байдалтай байсан юм. Түүнчлэн БНАГУ олон улсын давцан дээрхи нэр хүнддээ илүү ач холбогдол өгдөг байсан учир шашинд ширүүн хандахаас болгоомжилдог байв. Тийм учраас бүхнийг зохицуулж журамладаг нийгэм БНАГУ дахь сүм хийд нэлээд онцгой байдалтай байсан юм.
Дээрхи байдлаас үүдэн хүмүүс нэн ялангуяа БНАГУ-ын төгсгөлийн үед сүм хийдийг нэлээд сонирхдог болсон юм. БНАГУ, социализм ба намд үнэнч гэдгээ хоёрдмол сэтгэлгүй илэрхийлээгүй хүн бол амжилт олоход хэцүүгээс гадна төрийн аппаратын дарамт тэдний хувьд улам хүнд болж эхлэв. Тэгээд тэр хүнд ямар сонголт байв? Дүрвэж гарах боломж байхгүй, шоронд орох хэцүү, БНАГУ-д тэр бас хайргүй! Яагаад хайргүй гэвэл ам, ажил хоёрын зөрүү дэндүү их байлаа. Сонин сэтгүүлд бичиж, радио, телевизээр дамжуулж байсан зүйлс бодит байдалтай огтхон ч нийцдэггүй байв. Худал хэлэх, хүмүүсийг төрийн хүчээр дарамтлах явдал улам бүр газар авч байв. Ийм байдлаар дарамтлагдсан, алаг үзэгдсэн хүмүүс адил үзэл бодолтой хүмүүсийг эрж хайж эхэлсэн юм. Ийм хүмүүс төрийн байгууллагуудаас аль болох хол, тэднээс хамааралгүй газар хуран цуглардаг байсан ба ийм тохиромжтой газар нь сүм хийдүүд байв.
Цуглардаг газар: Ардчиллын язгуур эрх ашиг нь хүмүүс чөлөөтэй ярьж, санал бодлоо солилцох боломжтой газар шаардаж. Ийм газар нь хувьсгалыг хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй чухал ач холбогдолтой байв. Сүм хийдийн зузаан хана, өндөр цамхаг, олон тооны хонгил, подвол цугларагсдад орогнох байр болж, цагдаа нараас нуугдахад тус дэм болж байв.
Дуу хоолой: тэдний зэвсэг байв.
Хүмүүс чөлөөтэй, илэн далангүй, олны өмнө ярьж чадахаа больсон байв. Иймд тэдэнд ярьж сурахад нь туслах хүмүүс хэрэгтэй байлаа. Мөн тэднийг төлөөлж дуугардаг, шудрага бус зүйлийг нэрээр нь нэрлэж чаддаг хүмүүс хэрэгтэй байв. БНАГУ-ын хамгийн их айж эмээдэг зүйл бол олон түмний дуу хоолой байсан юм. Сүм хийд дотор хүмүүс зоригтой ярьж сурсан юм. Мөн сүм хийдүүд ч өөрийнхөө дуу хоолойг өргөж, мөн шудрага бусыг илэн далангүй хэлдэг болов. Сүм хийд дуу хоолой гаргахаасаа айдаг болсон хүмүүст бодож санаснаа чөлөөтэй ярьж чаддаг зориг хайрлав. (Зарим хачирхалтай юм ч тохиолддог байлаа. Бүр 400 жилийн тэртээ бичигдсэн ном судрыг уншихад эрх баригчдын уур хилэн хүрдэг байв. ) 
Зан үйл: амьдралыг үнэлж сурах нь.   

Сүм хийдүүд олон мянган хүний багтаамжтай асар том танхимтай байгууламж мөн бөгөөд түүндээ шашины зан үйл үйлдэх, амьдралыг үнэлж цэгнэх явдлыг сургадаг билээ.
Эдгээр зан үйл хүнийг төрөхөөс эхлээд амьдралых нь турш гал голомтоо асаахад, нас нөгчих , оршуулах гэх мэтчилэн ёс заншлыг үйлдэхэд байнга дагалддаг  билээ.
Зан үйл болон өөрийн тогтсон ёс журамтай.
Өдөр тутмын амьдралд ч гэсэн эдгээр зан үйл нь өөрийн гэсэн ёс жаягтай.
Тухайлбал бясалгал үйлдэх, маань унших, сүмийн дуу дуулах, сүмийн хөгжим сонсох, библи унших гэх мэт.
Сүм хийдэд хүмүүс тайвширдаг.
Тэд сүм хийд дотор гудамжны аюултай тулгарахаас айхгүй, зоригтой болдог.Бидний өвгөд дээдэс хэдэн зуун жилийн тэртээгээс тосгон бүрт нэг сүм, хотуудад олон тооны сүм хийдийг барьж байгуулдаг байв.
Сүм хийдийг цаг ирэх тусам улам том үзэсгэлэнтэй, тансаг, баялаг тавилгатай ордон цайз маягаар барьж байгуулдаг болов.
Хувьсгалын өдрүүдэд сүм хийдийн харш цайзууд хүний сэтгэл зүрхэнд ямар их юм өгдөгийг ойлгосон юм.
Агуулга: чиглүүлэгч

Библийн хүн төрөлхтөний дүр төрх амгалан тайванд чиглэсэн байдаг.
Тийм учраас сүм хийдүүдэд “ хүч бүү хэрэглэ” гэсэн уриа гаргасан юм.
Эрх баригчид хүч хэрэглэвэл түүний эсрэг жагсагчид хүч хэрэглэхгүй байхыг уриалж байв.
Хувьсгал тайван болж өнгөрсөн нь библид дүрсэлсэн энх тайванг илгээгч хүний тухай шашны сургаалын үр дүн юм.
Уламжлал: шилжилтийг соёлтойгоор давж туулсан

Энх тайваныг илгээгч хүний  дүр төрхөнд үндэслэн сүм хийд аж амьдралын ардчилсан журмыг тогтоосон юм.Хүн бүрийг сонсох ёстой, хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй,хүн бүр аливаа үйлдэлд оролцох эрхтэй, хүн болгон сонгогдсон нөхцөлд удирдах эрхтэй. Сүм хийдийн санваартан бүр ардчилалд суралцсан байсан тул тэд БНАГУ-ыг таалал төгссөний дараа ч гэсэн ардчилсан журмыг тогтооход ба түүнд хүн бүрийг оролцуулахад тус дэм болж байна.
БНАГУ унасны дараа Линчийн шүүх “ дураараа авирлагч хүнийг шүүх хөнөөх “ болоогүй, эрх баригчдаас  өшөө хонзон авах үйлдэл гараагүй, хүчирхийлэх болоогүй нь сүм хийдийн ардчилсан туршлагатай холбоотой юм.
БНАГУ –д социализм төгсгөл болсоны дараа гарч ирсэн улс төрчид бараг бүгд шашны зүтгэлтнүүд байсан юм.
Миний бие шалган байцаах комиссыг удирдаж байсан ба гэмт этгээд, хохирогчид өөд өөдөөсөө хараад сууж байсан юм.
Байдал маш хурцадмал байсан хэдий ч хүн бүр өөрийхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой байсан юм.Ийнхүү байдал нь харилцааны соёлын шинэ хэлбэрийг бий болгосон ба ингэснээрээ алдаа дутагдалтай ч мөн амьдарч болдогийг харуулсан юм.
Яагаад гэвэл гэм буруутай олон этгээд бидний дунд одоо ч амьдарч байна.
Нэр хүнд: Итгэлцлэлийг бий болгох:

БНАГУ-д сүм хийдийн бие даасан байдлыг хадгалж үлдэх оролдлого нь нийгэмд нэр хүнд бүхий шашны зүтгэлтнүүдийг төрүүлсэн юм.
Нийгэмд эгзэгтэй байдал бий болох, өөрийхөө үлгэр жишээгээр болон хүн амын цугларалтын үед эрх баригчид яахаа үл мэдэн байх үед тэд тус дэм болж байлаа.
Тэд зохицуулах, ухааруулах, чиглүүлэгч, харилцааны шинэ соёлыг төрүүлэгчид байлаа.” Тэднийг заримдаа шөнө дунд сэрээж, тусламж үзүүлэхийг хүсч байсан юм”.
Харилцаа холбоо тогтоосон нь:

Сүм хийдүүд БНАГУ- д нягт харилцаа холбоотой байхын зэрэгцээ мөн дэлхийн олон оронтой харилцаатай байв.
Хамгийн нягт харилцааг нь ХБНГУ-тай тогтоосон юм.
Ах дүү садны харилцаанаас гадна мөн найз нөхдийн харилцаа ч чухал байлаа.
Тухайлбал христийн сүсэгтэнүүд маш сайн мэдээлэлтэй байсан ба тэд зөвхөн БНАГУ-ын суртал нэвтрүүлгээс хамааралтай байсангүй.
Энэхүү мэдээллийн сүлжээг БНАГУ –ын тагнуулын алба ч хянаж чаддаггүй байв.
Харгис дэглэмд “ диктатура” хянаж үл болох хүмүүс хоорондын харилцаа тэр дэглэмд хамгийн аюултай зүйл байдаг юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл: шудрага бус байдал, нууцлалын эерэг зэвсэг.

Сүм хийд өөрсдийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байсан боловч түүнийг ашиглах боломж хязгаарлагдмал байв.
Гэхдээ сүм хийд нь бусад орны ба ХБНГУ- ын хэвлэлийн төлөөлөгчидтэй маш нягт холбоотой байсан юм.Энэ сувгийг ашиглан БНАГУ-ын нууцлах гэсэн мэдээ мэдээллийг тэдэнд хүргэдэг байв.
Харгис дэглэм хараат бус хэвлэлээс маш их айдаг байв. Хараат бус хэвлэл нь үнэн зөв мэдээг олон түмэнд хүргэхэд маш их тусалсан билээ.
Миний бие ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөг олж авахад ямар чухал байдгийг хувьсгалын дараа л ойлгосон билээ.
Библид ертөнцийг аврагч малын хашаанд маш ядуу дорой нөхцөлд төрсөн гэж өгүүлсэн юм.
Христийн эцэг эхээс гадна тэр  малын хашаанд хонь, илжиг , үхэр байжээ.
БНАГУ –ын Төрийн Зөвлөлийн даргын албыг олон жил хашсан Эрих Хонеккер БНАГУ социализм олон жилийн настай гэж эцсээ хүртэл итгэж байсан юм.
Тэрбээр нэг хурал дээр үгэндээ шүлэглэн хэлэхдээ : “социализмын урагшлах алхааг үхэр илжигний аль нь ч зогсоож чадахгүй “ гэсэн байдаг.
“үхэр илжиг гэдэг бол герман хэлэнд хараалын үг байдаг.
Германы коммунистуудын ойлголтоор бол Христийг шүтэгчид ба Христийн
шашин ийм илжиг, үхэр юм байж л дээ. Харин эдгээр илжиг үхрүүд харин ардчиллын язгуур өөрчлөлтийг хийж социализмыг зогсоож чадсан юм.

                            Та бүхэнд баярлалаа.

1



No comments:

Post a Comment