Wednesday, December 27, 2006

Гавьяа нь түүхэнд тодрох нь тодорхой. Гэвч одоо хаа явна

Монгол оронд ардчилсан хувьсгал ялаад 17 жил бол­жээ. 1989 оны арванхоёр­дугаар сарын 10-нд олон улсын хүний эрхийг хамгаа­лах өдрөөр анх гараагаа эхэлсэн ардчилсан холбоо­ны­­хонтой хамт бүл нэмэн эрсэлж боссон бас нэгэн хүчин үүссэн байдаг.

Энэ бол “Ардчилсан социалист хөдөл­гөөн юм”. Хожим уг хө­дөл­­гөөнөөс “Монголын социал демократ нам” байгуулагдаж Монгол оронд ардчилал тай­ван замын хувьсгалыг үр­гэлж­лүүлэхэд хамгийн том гавьяаг байгуулсан. МоАН, МСДН бо­лон түүнийг үүсгэн байгуулагч хөдөлгөөн, хол­боо­дууд олон жилийн туршид коммунист дэглэмийг эсэр­гүү­цэж адилхан буланд ша­хуулж, шинэ цагийн хэлмэг­дэлд өртөж байлаа. Тийм ч учраас үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, ардчиллыг батат­гах түүхэн хувь заяаны эр­хээр Ардчилсан нам хэмээх нэгэн тугийн дор нэгдсэн билээ. Одоогоос 17 жилийн өм­нөх энэ өдрүүдэд хүрээ­ний нууц хоёр бүлгэм гэдэг шиг МоАХ-той хамт байгуу­лагд­сан нөгөө нэг хэсэг нөх­дүүд олны өмнө гарч ирэв. МУИС-ийн шилдэг тэргүүний гэгдэх залуу багш нараас гол цөм нь бүрдсэн уг хөдөлгөө­ний­хөн Монголд ард­­чи­­лал, эрх чөлөө, хүний эрх хэрэг­тэй, сайжруу­лах биш үндсээр нь эрс өөрч­лөх цаг боллоо хэмээн тун­хаг­ла­жээ. АСХ-ий анхны удир­­дагчаар нь П.Улаанхүү, А.Ганбаатар, Р.На­­ран­гэрэл нарын гурван нөхөр сонгог­дож Р.Гончиг­дорж, Б.Баабар, З.Энхболд нарын одоогийн бидэнд танил болсон улстөр­чид залуу ха­луун насаа чу­хам энэ үйлсэд зориулсан юм. Ер нь Монгол орны эрх чөлөө тусгаар тогт­нолын тө­лөөх сүүлийн хэд хэ­дэн хө­дөл­гөөн, хувьсгалыг ту­хайн үеийн сэхээтний дав­хар­гынхан дандаа эхлүүлсэн байдаг сонирхолтой түүхэн тохиолдлууд бий. Баруун болон, Оросын түүхэнд сэ­хээт­нүүд нийгмийн хамгийн туйлбаргүй давхарга гэж үз­дэг бол Монголд эсрэгээр байдаг. 1911, 1921, 1990 оны бүхий л тэмцлийн манлайд жижиг түшмэл, багш, эрдэм­тэд хамрагдаж явсан байдаг. 1950-иад онд “сэхээтний төө­рөг­дөл” гэж хүртэл цоллуулан хэлмэгдүүлж байсан гашуун түүхийг бид мэднэ. 1989 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр болон чухам энэ өдрүүдэд хотол түмнээрээ шинэ жилийн баярын уур амьсгалд орсон үеэр Ардчил­сан социалист хөдөлгөөний­хөн бүхнийг хойш тавин аядуу боловч эрс шургуу тэмц­лээ хийхээр зоригложээ. МоАХ нь анхандаа социа­лиз­­мыг сайжруулна гэж үзэж бай­сан бол эд нарын нэг онцлог нь энэ нийгмийг үнд­сээр нь өөрчлөхгүйгээр ямар ч засвар орох аргагүй болжээ гэж онцолсон байдаг. Харин тэмцлийн ямар хэлбэрийг сонгох, шууд иргэний дайн хийх үү, цус урсгах уу, даран­гуйлагчдыг цаазлах уу гэх мэт хатуу хөтүү байр суурин дээр үргэлж аядуу, ухаалаг зөвлө­гөөг авч улс орны түүхийн хүрдийг улаанаар биш ариу­наар урагшлуулж явсан гавьяа­­­­­тай хүмүүс юм. Өдгөө ч Монголд иргэний нийгмийн хөдөлгөөний чиглэ­лээр идэвхтэй үйл ажиллагаа­гаа үргэлжлүүлж яваа АСХ-ний үндэслэгчийн нэг УИХ-ын ги­шүүн асан Р.Нарангэрэл багш­тай саяхан уулзаж Мон­го­лын ардчиллын анхдагч­дын ба­римт сэлт юу байдаг талаар сонир­хож энэхүү хо­вор зургийг авсан юм. Тэрээр иргэний нийгмийн талаар товчхон тайл­бар­лахдаа “ Бид анх 1989 онд Монголд улс төрийн нам, хүчнийг бэхжүү­лэх гэж бус иргэдийн хөдөл­гөөн, тэдний эрх ашгийн тө­лөө л тэмцэж эхэлсэн. Миний хувьд гэхэд одоо ч энэ чиглэ­лээ­рээ л явж байна. Энэ хоо­ронд ийш тийш гуйвж дайв­сангүй. Олон жил утгагүй явсны үр дүнд хүмүүс өөрс­дийнхөө эрх ашгийн төлөө хамтарч нэгдэж хөдөлгөөн зохион байгуулж үр дүнд хүр­дэг гэдгийг ойлгодог бол­лоо. Чухам энэ чинь ардчилал ялж буйн шинж юм. Байгаль хам­гаалах хөдөлгөөнүүд, Авлига­тай тэмцэх хөдөл­гөөнүүд, тэр бүү хэл одоо хогийн лааз түүдэг хүмүүс хүртэл хоорондоо нэгдээд эрх ашгийнхаа төлөө явцгааж байна. Энэ чинь зөв шүү дээ. Улс төрийн нэг хү­чин, нэг улстөрч гэдэг бол төрийн төлөөх талынхан. Тэг­вэл иргэ­дийн хөдөлгөөнийхөн нь төрийг хянах, цэвэр ариун байлгах, ард түмний талын­хан. Ийм нийг­мийг байгуулах гэж явлаа. Одоо ч энэ чиглэ­лээрээ явж байна” хэмээсэн юм. Ардчил­лын анхдагчид одоо хувь заяа­ны сонголт, амьдралын эрхээр цаашид янз бүрийн зам сонгоц­гоосон билээ. Юутай ч эдгээр хү­мүүс улс орныхоо сайн сай­хан ирээдүйн төлөө анхлан эрс­лэн босч өөрийгөө золио­солж явсны гавьяаг түүх мар­тах­­гүй. Улам гэгээн цагаа­наар бичиг­дэж үр хойч нь чухам ийм удам судраараа бахар­хаж, өөрийгөө баталгаа­жуулж, хүнд­­лүүлж явах цаг ирэх нь дамжиггүй. Харин одоо амь­дад нь хайрлаж, хүндэлж, өргөмжлөх нь өнөөгийн бид­ний ёс сурта­хууны үүргээ.
Мэдээллийн эх сурвалж : http://daily.pixel.mn/modules.php?name=News&file=article&sid=7785

No comments:

Post a Comment